Олонлог Академи сургуулийн 4 дүгээр ангийнхан “Би Монгол Хүн” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.Тус хэлэлцүүлгийн хүрээнд Монголын нэрт зохиолч Чойжилын Чимид агсны “Би Монгол Хүн” шүлгийн агуулга, утга санаа, дүрслэл илэрхийллийг ухаарч ойлгон, эх орон, үндэсний бахархал, монгол хүний үнэт зүйлсийн тухай ярилцаж, өөрсдийн бодол санааг идэвхтэй илэрхийлсэн юм. Шүлгийн агуулгыг амьдрал ахуйтай холбон тайлбарласан нь сурагчдын сэтгэхүй, ярианы чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна эх хэлээрээ зөв боловсон ярьж, хамт олноороо санал солилцох чадварыг төлөвшүүлэхийн зэрэгцээ эх орноо хайрлан дээдлэх, үндэсний соёлоороо бахархах үзлийг гүнзгийрүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог байлаа. Энэхүү хэлэлцүүлгээр бага ангийн сурагчдын “Номын баяр” эхэлж байна.
Жич: 2026-2027 онд 1-р ангид элсэх сурагчдыг
https://olonlogacademy.mn/admissions2026/ холбоосоор орж бүртгүүлнэ.
Холбоо барих утас: 94999220, 94999114