Бусад Сургалт Урлаг соёл Үйл явдал

“OLONLOG ACADEMY TALENT SHOW” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

              Англи хэлний ур чадварыг илтгэх зорилготой “OLONLOG ACADEMY TALENT SHOW” уралдаан VI-XII ангийн сурагчдын дунд 2026 оны 2 дугаар сарын 5-нд Академиа Театрын тайзнаа амжилттай болж өндөрлөлөө. Сурагчдын англи хэлний авиазүй, дуудлага, сонсох чадварыг хөгжүүлэх, урлагаар дамжуулан үгсийн сан, ойлгох чадварыг нэмэгдүүлэх, тайзны урлагт суралцах, англи хэлээр авьяасаа бүтээлчээр нээн илэрхийлэх зорилготой тус уралдаанд сурагчид өөрсдийн хүсэл тэмүүллээр идэвхтэй оролцож, авьяас чадвараа бусдадаа амжилттай таниуллаа. Амьд хөгжимтэй үзүүлбэрүүд театрын тайзнаа шигтгээ болон гялалзаж, яруу найргийн үзүүлбэрүүд сэтгэл уярам байсан бол стэнд-ап комеди инээдмийн үзүүлбэрүүд үзэгчид, багш нар, шүүгчдийг хөгжөөснөөс гадна ой тогтоолтын үзүүлбэр онцлог бөгөөд сонирхол татам байв. Уралдаанд нийт 67 сурагч гоцлол болон хамтлаг гэсэн 41 үзүүлбэрээр оролцож дараах сурагчид тэргүүн, дэд, гутгаар байр эзэлж өөрсдийн авьяас чадварыг үнэлүүллээ.
VI-VIII ангийн сурагчдаас:
1-р байрт 6в ангийн сурагч Т.Урихан
2-р байрт 8б ангийн сурагч С.Энгүүн
3-р байрт 6и ангийн сурагч М.Энхжин нар шалгарлаа.
IX-XII ангийн сурагчдаас:
1-р байрт 11б ангийн сурагч Э.Тэлмэн
2-р байрт 9е ангийн сурагч О.Эрхэссаран
3-р байрт 11б ангийн сурагчид Т.Саруул-Эрдэнэ болон И.Билгээ нар шалгарлаа.
Идэвхтэй оролцсон бүх сурагчид болон тэднийг хөгжөөн дэмжсэн анги хамт олон, үзэгчдэд талархал илэрхийлье.
Жич: 2026-2027 онд 1-р ангид элсэх сурагчдыг https://olonlogacademy.mn/admissions2026/ холбоосоор орж бүртгүүлнэ. Нэмэлт мэдээллийг 94999220, 94999114 дугаараас аваарай.