Бусад Сургалт Үйл явдал

“МИНИЙ НУТАГ” БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

Амар мэндийн ерөөлтэй
Ашдын сайхан заншилтай
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө төвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
          XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх улаан гал морин жилээ угтан “ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн “ТЭНГЭРИЙН БИЧИГ” дугуйлангийн сурагчид Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний түүхт 120 жилийн ойг тохиолдуулан “Миний нутаг” шүлгийн хүрээнд монгол эх орныхоо 21 аймгийн өв соёл, дурсгалт газруудын онцлогийг тусгасан бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Дугуйланд VII-IX ангийн сурагчид хамрагдан монгол бичгийн онолын мэдлэг, уран бичлэгийн чадвараа дээшлүүлэхийн сацуу авьяас билиг, уран сэтгэмжээ хөгжүүлдэг билээ.Мөн дунд, ахлах ангийн сурагчид үндэсний монгол дээлтэй хичээлд оролцохын зэрэгцээ дугуйлангийн үзэсгэлэнг сонирхон үзэж эх хэл, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлснээрээ онцлог байлаа.