Бусад Сургалт Үйл явдал

MODEL UNITED NATIONS АРГА ХЭМЖЭЭ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

               IBDP CAS Project-ийн хүрээнд зохион байгуулагддаг Model United Nations арга хэмжээ  3 дахь жилдээ амжилттай хэрэгжлээ.  Жил бүр уламжлал болон  “Reading and Debate” клубийн сурагчид бүрэн бие даан төлөвлөж явуулдаг нь сурагчдын маань манлайлах чадвар, хамтын ажиллагаа, хариуцлагын өндөр түвшнийг харуулсан онцлох үйл явдал болдог. Энэ жил  ахлах ангийн сурагчид маань дэлхийн улс орнуудын төлөөлөгчөөр оролцож асуудалд олон өнцгөөс хандах, соёл хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, хэлэлцээр, мэтгэлцээн хийх зэрэг чухал чадваруудыг төлөвшүүлэхийн зэрэгцээ ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх үнэт туршлага боллоо.
 
As part of the IBDP CAS Project, the Model United Nations event has been successfully implemented for the third consecutive year. Each year, as it becomes an established tradition, the event is fully planned and independently organized by the students of the “Reading and Debate” club, making it a standout occasion that clearly demonstrates our students’ strong leadership, collaboration, and high level of responsibility.