Төсөөллөөс онол руу, онолоос судалгаа руу хөтлөх замаар сурагчдын танин мэдэхүйн цар хүрээг шинэ түвшинд гаргах зорилгоор Олонлог Академи сургууль “Киногоор боловсрол олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг билээ. Энэ удаа “INTERSTELLAR” кинонд тулгуурлан 7-9-р ангийн сурагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн явцад сурагчид кинонд тусгагдсан шинжлэх ухааны ойлголтуудыг байгалийн ухааны хуулиудтай харьцуулан цогцоор нь задлан шинжилж, онолын мэдлэгээ дэлгэцийн бүтээлтэй уялдуулан судлах замаар шинжлэх ухаанч эрэлхийлэл, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлсэн нь онцлог байлаа.