“Жинхэнэ урлаг хичээл зүтгэл, сэтгэлийн нэгдлээс бүтдэг.”
“АКАДЕМИА” урлагийн наадам 4-р ангийнхны гайхалтай тоглолтоор үргэлжилж, тайзнаа ур чадвар, нягт хамтын ажиллагаа, өөртөө итгэл дүүрэн үзүүлбэрүүдийг амжилттай хүргэлээ.
Шагналт байрууд:
Шилдэг анги – Г.Амаржаргал багштай 4в анги
Номинацийн эздүүд:
- Шилдэг гоцлол дуу-4г анги У.Гийгүүлэн
- Шилдэг гоцлол хөгжим-4б анги С.Ирмүүнбилиг
- Шилдэг хамтлаг дуу-4ж анги
- Шилдэг хамтлаг хөгжим-4г анги
- Шилдэг хамтлаг бүжиг-4з анги
- Шилдэг чөлөөт үзүүлбэр-4б анги
Урлагийн наадамд оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэхийн ялдамд хамтран ажиллаж, дэмжиж тусалсан эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.