“АКАДЕМИА” урлагийн наадамдаа 3-р ангийн сурагчид маань амжилттай оролцож, тайзнаа эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварын нэгдэл болсон бахдам үзүүлбэрүүдийг толилууллаа.
Шагналт байрууд:
Шилдэг анги –Ц.Халиун багштай 3б анги
Номинацийн эздүүд:
- Шилдэг гоцлол дуу – 3ж анги О.Манлай
- Шилдэг гоцлол хөгжим – 3е анги Б.Мандарваа
- Шилдэг хамтлаг дуу-3д анги
- Шилдэг хамтлаг хөгжим-3а анги
- Шилдэг хамтлаг бүжиг-3з анги
- Шилдэг чөлөөт үзүүлбэр-3г анги
Идэвхтэй оролцсон бүх сурагчид болон удирдсан багш нартаа, мөн хүрэлцэн ирж урам хайрлан дэмжсэн нийт эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.