“Урлаг нь биеийн уран яруу илэрхийлэл төдийгүй, хүний дотоод ертөнцийг өгүүлэх сэтгэлийн хэл гэлтэй. Олонлог Академи сургуулийн уламжлалт “Академиа” урлагийн наадам ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа.Энэ жилийн урлагийн наадам дуу, бүжиг, хөгжим, чөлөөт үзүүлбэрийг уялдаа холбоотой, бүтээлч найруулгаар толилуулснаараа онцлог байв. Сурагчдын маань хувьд догдлол, дурсамжаар дүүрэн, анги хамт олны эв нэгдэл, нөхөрлөлийг улам бататгасан нандин мөчүүд байлаа.
Урлагийн наадамд оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, та бүхний хичээл зүтгэл, авьяас чадвараар бахархаж байна.