Олонлог Академи сургуулийн VII–VIII ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Волейболын аварга шалгаруулах” тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 06–07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд дунд ангийн сурагчид идэвхтэй оролцож, хурд хүч, авхаалж самбаа, багаар ажиллах ур чадвараа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй ангилалд:
1-р байр 8г анги
2-р байр 8д анги
3-р байр 7б анги
Эмэгтэй ангилалд:
1-р байр 7г анги
2-р байр 7а анги
3-р байр 7в анги
Шилдэг тоглогчид:
Эрэгтэй: 8г ангийн сурагч Э.Дэнзэнжигварал
Эмэгтэй: 7г ангийн сурагч Э.Маргад-Үжин
Шилдэг давуулагч:
Эрэгтэй: 7б ангийн сурагч Э.Энхтүшиг
Эмэгтэй: 7в ангийн сурагч С. Сондор
Олонлог Академи сургуулийн дунд ангийн волейболын шилжин явах цомын эздээр Н.Мөнгөншагай багштай 8г анги шалгарлаа.