Бусад Сургалт Үйл явдал

2-Р АНГИЙНХАН “ДАЙРАЛЦААН” ҮГЭН НААДГАЙГААР САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ӨРГӨЛӨӨ

VII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн босгон дээр Олонлог Академи сургуулийн 2 дугаар ангийн сурагчид Монгол ардын аман зохиолын дээж болох “Дайралцаан” үгэн наадгайгаар эрдэм билиг, авьяас чадвар, уран цэцэн үгээ уралдуулан үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж, Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж байна. Өв уламжлалаа өвлөн тээж,Үгийн баялаг сангаа арвижуулан, Оюун билиг нь цэлмэж, Амжилт бүтээл нь арвижихын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй