“Олонлог Академи” сургууль нь сурагчдад цогц мэдлэг өгөх зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг ээлж дараалан хэрэгжүүлдэг билээ. Энэ хичээлийн жилд “Дэлхийн түүх соёл: Торгоны зам” төсөлт хичээлийг VII-VIII ангийн сурагчдын дунд анхлан зохион байгууллаа. Төсөлт хичээлийн үеэр түүх, нийгмийн ухаан болон гадаад хэлний багш нар торгоны замын түүхэн ач холбогдол, соёл иргэншлийн солилцоо, өнөөгийн дэлхий дахинд үзүүлж буй нөлөөллийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэж, сурагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, эх түүхээрээ бахархах, сонирхон судлах эрмэлзлийг төрүүлсэн арга хэмжээ боллоо.