Олонлог Академи сургуулийн VI-XII ангид уран зохиолын хичээлээр “Эх зохиол уншиж, задлан шинжлэх” төсөл хэрэгжлээ. Сурагчид анги хамт олноороо ханын сонин, биет бүтээл, сургамжит эх, номын тэмдэглэл, зурагт ном /комик/, эсээ, шүүмж бичих зэргээр үзэл бодлоо илэрхийлэх, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэхийн сацуу бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүллээ.