
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, уудам хөх тэнгэрээсээ уужрал, ухаарлын ухаанаа сэлбэж, учран золгох хүн бүрдээ сэтгэлийн сайхан ерөөлөө өргөж сар шинэдээ сайхан шинэлээрэй. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилээ угтан Олонлог Академи сургуулийн “ТЭНГЭРИЙН БИЧИГ” дугуйлангийн сурагчид XVI-XVII зууны үеийн монголын өв соёл, үнэт дурсгалын нэг “Цогтын хадны бичээс”-ийн 400 жилийн ой, Монгол бичгээ 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн албанд хослуулан хэрэглэж эхэлсэн түүхэн цаг үеийг тохиолдуулан бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Дугуйланд VII-X ангийн сурагчид хамрагдан монгол бичгийн онолын мэдлэг, бийрээр бичих чадвараа нэмэгдүүлэхийн сацуу авьяас чадвар, уран сэтгэмжээ хөгжүүлдэг билээ.