
Олонлог Академи сургуулийн 3 дугаар ангийн сурагчид “Номын Баяр”-ын хүрээнд “Муурын байшин”, “Чоно ба долоон ишиг”, “Эрх бяцхан хулгана” зэрэг үлгэрүүдийг ангиараа ХУРУУН ХҮҮХЭЛДЭЙгээр тоглож сонирхууллаа. Сурагчид маань үлгэрийн баатруудыг амилуулж, уран сэтгэмж, жүжиглэх авьяас, ярих чадвараа ахиулсан сайхан тоглолтыг үзүүллээ.