Бусад Сургалт Урлаг соёл Үйл явдал

4ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН “МАРТАН, НАГТАН” ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

          Дөрөвдүгээр ангийн сурагчид “Мартан • Нагтан Зураг” үзэсгэлэнгээрээ сургуулийн уламжлалт ART EXHIBITION-ийг шинэ өнгөөр үргэлжлүүллээ. Сурагчид монгол зургийн уламжлалт арга барилыг орчин үеийн технологитой хослуулан, улаан ба хар дэвсгэр дээр Мартан, Нагтан техникийг акрилик болон POSCA маркераар бүтээлчээр илэрхийлэв. Мартан – улаан дэвсгэрт дээр есөн эрдэнийн өнгөөр зураг зурах арга нь нагтан – хар дэвсгэрт дээр алтан, мөнгөн өнгөөр зурааслах буюу монгол уламжлалт зургийн төрөл юм. Зураас бүр нь тэвчээр, өнгө бүр нь анхаарлын төвлөрөл, бүтээл бүрт хүүхдүүдийн уран сэтгэмж тодхон шингэжээ. Энэхүү үзэсгэлэн нь өнгө, уламжлал, уран сэтгэмжийг нэг дор цогцлоосноороо онцлог боллоо.