Олонлог Академи сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг SCIENCE PROJECT-ийн нэг хэсэг болох “Сонирхолтой туршилтын өдөрлөг” болж VI-VII ангийн сурагчид шинжлэх ухааны туршилтуудыг гүйцэтгэн онолын мэдлэгээ тэлэв. Туршилтыг физик, хими, биологийн клубийн болон IX, XI ангийн сурагчид хийж, шинжлэх ухааны үндсийг ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр бусдадаа хүргэлээ. Өнөөдөр мэдсэн зүйлс нь маргаашийн шийдэл болж, сурагчид маань шинжлэх ухааны ертөнцөд шинэ хаалгыг нээж байна.