Олонлог Академи сургуулийн хүүхдүүд, багш ажилчдын маань урам зоригийг цэцэг мэт дэлгэрүүлдэг сайхан үйл явдлын нэг бол нэгдүгээр ангийн сурагчдын “Үсэглэлийн баяр” билээ. Эрдэм боловсролын зам урт ч эхлэл нь үргэлж эх хэлний нэгэн дулаан өгүүлбэрээс эхэлдэг. Тиймээс бид хүүхдүүддээ үндэсний хэлээ зөв, сайхан эзэмшихийг эрхэм зорилгоо болгодог. Гараагаа амжилттай эхлүүлж, цагаан толгойн ертөнцөд өөрийн анхны гэрэл цацруулсан бяцхан сурагчдаараа бахархаж байна. Мөн энэ баярт мөчийг хамт хуваалцсан хүндэт эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.