“Олонлог Академи” сургуулийн сурагчдын дунд түүх, нийгэм судлалын хичээлээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эх зохиол, сурвалж бичигтэй ажиллах төсөл” хэрэгжин сурагчид маань дэлхийн сонгодог зохиолуудыг уншин багаар хамтран ажиллаж, Canva, CapCut программуудыг бие даан ашиглаж постер, комик, подкаст, видео шторк бэлтгэн бүтээлээ танилцуулсан нь онцлог байлаа. Мөн IX ангийн сурагчдын дунд зохиолч Пауло Коэльогийн “Алхимич” зохиолоор “Эрдэнэсийн эрэлд” багийн уралдааныг зохион байгуулж, сурагчдын мэдлэг, бүтээлч сэтгэхүй, хамтын ажиллагаа, илтгэх чадварыг сорилоо.
Төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон 6-9-р ангийн нийт сурагчиддаа амжилт хүсье.