Монгол бахархлын өдөр – Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр мянганы суут хүн, тэртээ XIII зуунаас өнөөг хүртэл Монголын нэрийг дэлхийн түүхэнд тамгалсан Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билээ. Энэ өдрийг тохиолдуулан Олонлог Академи сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нар “Бахархал ба өв” сэдэвт лекц хичээлийг дунд ахлах ангийн сурагчдад зориулан уншиж толилууллаа.Лекцийн хүрээнд Монголын эзэнт гүрэн хэрхэн хүчирхэгжиж дэлхийн түүхэнд ямар нөлөө үзүүлсэн талаар баримт, судалгаанд тулгуурлан сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү лекц нь сурагчдын эх түүхээрээ бахархах сэтгэл, судлан шинжлэх хүсэл сонирхлыг улам нэмэгдүүлсэн танин мэдэхүйн ач холбогдолтой байлаа.