Сурагчдын маань хамгийн дуртай спортын төрөл болох энэ тэмцээн ахлах болон дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд нийт 54 багийн 324 сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Ахлах ангийн аварга шалгаруулах тэмцээнд
Эрэгтэй ангилал:
1-р байр: *О.Дөлгөөн багштай Year 1-1 анги*
2-р байр: *О.Дөлгөөн багштай Year 1-2 анги*
3-р байр: *Д.Цэрэннадмид багштай 9г анги*
Эмэгтэй ангилал:
1-р байр: *Д.Цэрэннадмид багштай 9е анги*
2-р байр: *С.Цэцэгдулам багштай 12б анги*
3-р байр: *О.Дөлгөөн багштай Year 1 анги*
Шилдэг тоглогчид:
- Эрэгтэй: *Year 1 ангийн сурагч А.Төгөлдөр*
- Эмэгтэй: *9е ангийн сурагч Ж.Инжир*
Ахлах ангийн “Шилдгийн шилдэг анги” буюу Олонлог Академи сургуулийн сагсан бөмбөгийн шилжин явах цомын эзнээр О.Дөлгөөн багштай Year 1 анги шалгарлаа .
Дунд ангийн САШ тэмцээнд 7–8-р ангийн сурагчид мөн идэвхтэй оролцож, спортын ур чадвар, багаар ажиллах чадвараа харууллаа
Эрэгтэй ангилал:
1-р байр: *А.Номин-Эрдэнэ * багштай *8д анги*
2-р байр: *А.Номин-Эрдэнэ* багштай *8а анги*
3-р байр: *Д.Цэрэннадмид* багштай *7г анги*
Эмэгтэй ангилал:
1-р байр: *Н.Мөнгөншагай* багштай *8е анги*
2-р байр: *А.Номин-Эрдэнэ* багштай *8в анги*
3-р байр: *Н.Мөнгөншагай* багштай *7в анги*
Шилдэг тоглогчид:
- Эрэгтэй: *8д ангийн сурагч С.Ихбаяр*
- Эмэгтэй: *8е ангийн сурагч Д.Биндэрьяа*
Дунд ангийн “Шилдгийн шилдэг анги” буюу Олонлог Академи сургуулийн сагсан бөмбөгийн шилжин явах цомын эзнээр А.Номин-Эрдэнэ багштай 8д анги тус тус шалгарлаа
Тэмцээндээ амжилттай оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэе!