Бусад Үйл явдал

3-Р АНГИЙН СУРАГЧДЫН СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Манай 3-р ангийн сурагчид сэтгэл хөдөлгөм гэнэтийн бэлэг барьж, сургуулийн ажилтнуудыг гайхшрууллаа.
Тэд бид бүхэнд урмын үг, талархлын сайхан мэдрэмж шингээсэн захидал бичиж, хүн бүрийн сэтгэлийг догдлуулав. Монгол хэлний хичээлээрээ “Талархал бичиж суръя” сэдвийн хүрээнд сургуулийнхаа ажилтан бүрт зориулсан эдгээр чин сэтгэлийн үгс бидэнд том урам зориг, дулаан мэдрэмжийг төрүүлсэнд талархал илэрхийлье.Сурагчид маань зөвхөн үүгээр зогсохгүй эмээ, өвөө, ээж, аав, багш, найз нөхөд, хайртай дотны бүх хүмүүстээ зориулан талархлын захидал бичсэн нь үнэхээр бахархам байлаа.Сэтгэл шингэсэн үгс хүүхэд бүрийн зүрхнээс гарч, томчуудын сэтгэлд хүрлээ.

БАЯРЛАЛАА, БЯЦХАН ЗҮРХНҮҮДЭЭ