Бусад Сургалт Үйл явдал

VI АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “ӨГЛӨӨНИЙ УНДЫГ ӨӨРТӨӨ” АЯН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

VI ангийн сурагчдын дунд эрүүл хооллолт, зөв дадал хэвшүүлэх зорилгын хүрээнд уламжлалт “Өглөөний ундыг өөртөө” аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
 Өглөөний цайг тогтмол ууж хэвших нь:
      • Хоол тэжээлийн тэнцвэрийг хангах
      •  Жингийн зохистой байдлыг дэмжих
      • Метаболизмыг идэвхжүүлэх
      • Оюуны чадварыг нэмэгдүүлэх
      • Цусан дахь сахрын зохицуулалтыг сайжруулах зэрэг олон талын ашигтай нөлөөтэй болохыг судалгаагаар тогтоосон байна.

Та бүхэн өглөөний цайгаа алгасалгүй ууж, эрүүл дадлыг өөртөө хэвшүүлээрэй