Бусад Үйл явдал

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг БЗД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ, дэслэгч С.Баттулга нар хийж, зөвлөгөө өглөө. Сургалтаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, залилах гэмт хэрэг, цахим орчинд болон олон нийтийн орчинд харилцах харилцаа хандлага, түүний эрсдэлийн тухай, мөн хуулийн нэмэлт өөрчлөлт зэргийг танилцуулсан нь сурагчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн харилцаанд соёлтой боловсон оролцох зөв дадал төлөвшүүлэхэд ач холбогдолтой байлаа. Сурагчид маань албан хаагчдаас сонирхсон асуултаа асууж хэрэгтэй мэдээллээ олж авсан үр дүнтэй сургалт боллоо. Сурагчдад зориулан сургалт зохион байгуулсан Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн “Эрүүгийн цагдаагийн тасаг”-ийн хамт олонд талархал илэрхийлье.