
9-р сарын 1 бол Эрдэм мэдлэгийн өдөр.
Эрдэм мэдлэгийн аялалаа эхлүүлж буй энэ өдөр 2024-2025 оны хичээлийн жилийн “Академик ахиц”, “Тэргүүний амжилт,” “Тогтвортой амжилт”, “Онцгой амжилт” шагналтнаа алдаршуулдаг “АКАДЕМИЧ СУРАГЧ-2025” ёслол амжилттай зохион байгуулагдлаа. Амжилт гаргасан 203 сурагчдаа баяр хүргэхийн зэрэгцээ дараагийн ёслол маань илүү олон сурагчаар хүрээгээ тэлнэ гэдэгт итгэж байна.
Мэдлэгийн үрийг тарьж, ирээдүйн жимсийг ургуулах шинэ хичээлийн жилд нь бүх сурагчдадаа амжилт хүсье