Бусад Үйл явдал

“СУРАГЧ БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ” ЁСЛОЛ БОЛЛОО

2025-2026 оны хичээлийн жилд Олонлог Академи сургуулийн НЭГДҮГЭЭР ангид элссэн бяцхан сурагчдаа хүндэтгэн халуун дотноор хүлээн авч “СУРАГЧ БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ” ёслолоо хийлээ.
Энэ өдөр бид зөвхөн шинэ сурагчдаа угтан авч буй төдийгүй сургууль, гэр бүл, хүүхэд гурвын хамтын зорилгын эхлэлийг тэмдэглэлээ. Ах, эгч нар нь урам зориг дүүрэн урлагийн бэлгээ өргөн, эрдмийн хамт олондоо нэгэн шинэ үе нэгдэж буйг илтгэн харууллаа.Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан байдаг хүндэт эцэг эх, асран хамгаалагч нартаа хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та бидний цаашдын хамтын итгэлцэл улам бат бэх байх болтугай.