Олонлог Академи сургууль 7 дахь үеийн төгсөгчдөдөө халуун баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Эх орныхоо ирээдүйг түүчээлэх эрхэм шавь нараа амьдралын их аянд үдэх энэ өдөр хөөр баяр, хөнгөн гунигтай дурсамжит мөч байлаа. Та бүхэндээ бэрхшээл бүрийг амжилтад хүрэх шинэ боломж хэмээн угтан амьдралынхаа гялалзсан тод шигтгээ нь байж, зам мөр нь дэлхийг тойрох аялал мэт сонирхолтой, гэгээн сайхан байхыг хүсье