Бусад Сургалт Үйл явдал

VI-VIII АНГИЙН СУРАГЧДЫН ТАЙЛАН ТОГЛОЛТ БОЛЛОО

      Олонлог Академи сургуулийн VI-VIII ангийн сурагчид “Авьяас, ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр”-т бүгд амжилттай хамрагдаж тайлан тоглолтоо үе тэнгийн найз нартаа толилууллаа. Сурагчид сагсан бөмбөг, волейбол, аэробик, гимнастик зэрэг спортын төрлөөр хичээллэсний зэрэгцээ найрал дуу, үкүлэлэ, гитар, төгөлдөр хуур, цэнгээнт бүжиг, чөлөөт бүжгийн клубүүдэд суралцан авьяас, ур чадвараа хөгжүүлсэн билээ.