Бусад Өдөрлөг Сургалт Үйл явдал

“HOW TO STUDY ABROAD” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

          Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдын гадаадад амжилттай суралцахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “ Ноw to study abroad” арга хэмжээ боллоо. Энэ үеэр Америк, Австрали, Англи, Хятад улсад амжилттай суралцаж төгссөн мэргэжилтэн, багш нар сурагчдад зориулан гадаадын их дээд сургуулиудын онцлог, элсэлтийн үйл явц, тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд ахлах сургуулийн XI – XII болон IB хөтөлбөрийн year 1 ангийн сурагчид хамрагдаж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.Сурагчдад маань үнэтэй зөвлөгөө өгч хамтран ажилласан зочин илтгэгч, багш нартаа талархал илэрхийлье. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн зочин илтгэгч нартаа баярлалаа.