Бусад Сургалт Үйл явдал

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЮУЛГҮЙ ОРОЛЦОХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙВ

            Олонлог Академи сургуулийн дунд, ахлах ангийн эрэгтэй сурагчдад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг БЗД-ийн замын цагдаагийн ахлагч Б.Ертөнц хийж, зөвлөгөө өглөө. Сургалтаар суррон, цахилгаан хөдөлгөөнт скутер, унадаг дугуй, мопед, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцоход анхаарах, мөн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан нь сурагчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох зөв дадал төлөвшүүлэхэд ач холбогдолтой байлаа. Сурагчдад зориулан сургалт зохион байгуулсан Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэст талархал илэрхийлье.