ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн VI-р ангийн сурагчдын дунд эрүүл хооллолт, зөв дадал хэвшүүлэх зорилгын хүрээнд “Өглөөний Ундыг Өөртөө” уламжлалт аян амжилттай явагдаж өндөрлөлөө. ДЭМБ-ын судалгаагаар өглөөний ундыг тогтмол ууж хэвшсэнээр:
- Өдрийн “ЭРЧ ХҮЧ”-ний 25%-ийг олж авна.
- Сэтгэл санаа урамтай, өөдрөг болно.
- Биеийн дархлааг сайжруулна.
- Илүүдэл жингээс урьдчилан сэргийлнэ.
- Бие бялдрын хөгжилд сайнаар нөлөөлнө.
- Сурагчид хичээлээ сайн ойлгоно зэрэг давуу
- талуудтайг нотолжээ
Энэхүү арга хэмжээний үеэр сурагчид маань дараах мэдлэг, ойлголттой болцгоолоо. Үүнд:
- Өглөөний ундны “Ач тус”
- Өглөөний ундад “Тохиромжтой” болон “Тохиромжгүй” хүнс
- Насны онцлогт тохирсон илчлэгийн ( калори) жишиг хэмжээ
- Өглөөний унд уусны үр дүнд илрэх эерэг өөрчлөлтүүд зэргийг мэддэг боллоо.
Манай сургуулийн хоол зүйчийн зөвлөсөн 5 өдрийн “Өглөөний Унд”-ны жишиг ЦЭС-ээс сурагчид маань санаа авч бэлтгэснийг хуваалцъя