Бусад Урлаг соёл Үйл явдал

IBDP ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧДИЙН ДИМЛОМЫГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

    Өнөөдөр “Олонлог Академи” сургуулийн “International Baccalaureate Diploma Programme” хөтөлбөрийн “Диплом гардуулах ёслол”-ын арга хэмжээ боллоо. 2 жилийн хугацаанд хичээнгүйлэн суралцсан IBDP хөтөлбөрийн анхны төгсөгчид маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Bilingual Diploma” гардан авч байгаа юм. Сурагчид маань хөтөлбөрөө амжилттай дүүргэн гадаадын их дээд сургуулиудад суралцаж байгаатай холбогдуулан төгсөгчид болон эцэг эхийн төлөөлөлд дипломыг албан ёсоор хүлээлгэн өгөв. “International Baccalaureate Diploma Programme” хөтөлбөр нь дэлхийн их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөрийг Guardian сэтгүүлээс “Хамгийн академик хөтөлбөр” хэмээн үнэлсэн байдаг бол Америкийн алдарт TIME сэтгүүлээс “XXI зууны боловсрол” хэмээн тодорхойлсон байдаг. Тус нэр хүндтэй хөтөлбөрийг амжилттай эзэмшиж төгссөн сурагчдынхаа цаашдын боловсрол, амьдралын гараанд амжилтын дээдийг хүсч, эрдмийн их аянд тод гялалзсан шигтгээ байхыг сургуулийнх нь зүгээс захиж байна.

      Today, Olonlog Academy School hosted a Diploma Awarding Ceremony of our International Baccalaureate Diploma Programme. Our very first IBDP graduates, who have worked hard over the past two years, are proudly receiving their prestigious and internationally recognized Bilingual Diplomas. As they embark on the next chapter of their academic and life journeys, the school wishes them the best of luck and continued success in all their future endeavors.