Бусад Урлаг соёл Үйл явдал

“ХӨГЖИМ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ?” ЛЕКЦ ТОГЛОЛТ БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн АКАДЕМИА ТЕАТР нээгдсэнтэй холбогдуулан Урлагаар боловсрол олгох хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Энэ удаа хөгжим гэж юу вэ, хөгжим хэрхэн бүтдэг талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Алтанхуяг, Анир поп оркестрын хамт Олонлог Академийн дунд, ахлах ангийн сурагчдад лекц тоглолт хийлээ. Хөгжим хүний сэтгэлд яаж нөлөөлдөг талаар сонирхолтой туршилт үзүүлж, оркестр, түүний удирдаач хөгжмийг хэрхэн бүтээн тоглодог талаар танин мэдэхүйн сонирхолтой танилцуулга хийж, сурагчдын маань сонирхдог хөгжмийн бүтээлүүдийг АКАДЕМИА театрт эгшиглүүлсэн Анир поп оркестрын хамт олонд талархал илэрхийлье.