Бусад Үйл явдал

ОЛОНЛОГ АКАДЕМИ СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

2023-2024 оны хичээлийн жилд дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Математикийн Стандарт” олимпиадыг 3 үе шаттайгаар зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.
Тус уралдааныг I шатанд анги, II шатанд бүлэг дотор зохион байгуулсан ба III шатанд VI-VII анги, VIII-IX анги, X-XII анги гэсэн ангиллаар бүлэг бүрээс шалгарсан 38 сурагч оюун ухаанаа сорьж, амжилттай оролцлоо.
VI-VII анги:
1-р байр 6в ангийн сурагч М.Одхүү
2-р байр 6д ангийн сурагч М.Даян-Очир
3-р байр 7г ангийн сурагч Д.Ирээдүй
3-р байр 7з ангийн сурагч С.Элбэгзаяа
VIII-IX анги:
1-р байр 8б ангийн сурагч Б.Идэржавхлан
2-р байр 8б ангийн сурагч Ч.Танхилуун
3-р байр 9б ангийн сурагч Н.Яруу
3-р байр 9г ангийн сурагч Б.Тэмүүлэн
3-р байр 9д ангийн сурагч Т.Эрмүүн
X-XII анги:
1-р байр 10б ангийн сурагч М.Алтан-Очир
2-р байр 11а ангийн сурагч Д.Билгүүнтулга
3-р байр 10а ангийн сурагч Э.Энхмөнх нар шалгарлаа.
Оюунлаг сурагчдадаа амжилт хүсье.
“Бод, Ухаар, Сэтгэ”