Бусад Сургалт Үйл явдал

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” АЯНД ОЛОНЛОГ АКАДЕМИ СУРГУУЛЬ НЭГДЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй энэхүү аян нь хүүхдийг үе тэнгийн дээрэлхэл, дарамт, гадуурхалт, аливаа хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд уриалах, сурталчлан таниулах зорилготой бөгөөд 4-р сарын 8-наас 5-р сарын 3-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Тус аяны хүрээнд:
• X-XI ангийн сурагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, шалгарсан нөлөөлөгч сурагчид нь VI-IX ангийн сурагчдад “Хамгийн хүчирхэг хүүхдүүд л бусдын төлөө зогсдог”, “Цахим дээрэлхэл”, “Миний харагдах байдал гадуурхалтын шалтгаан болох ёсгүй”, “Найзынхаа төлөө дуугар тэд чиний төлөө дуугарах болно” гэсэн сэдвүүдийн хүрээнд нээлттэй хичээл орлоо.
• VI-IX ангийн сурагчид олж авсан мэдлэгт үндэслэн “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” сэдэвт постер бэлтгэж үе тэнгийн сурагчдад эерэг хандлагыг уриалга болгон оролцож байна.