Олонлог Академийн бага сургуулийн сурагчдын “Номын баяр” 4 дүгээр ангийнхны “Би Монгол Хүн” сэдэвт хэлэлцүүлгээр эхэллээ.
Энэ хэлэлцүүлгийн хүрээнд Монголын нэрт зохиолч Чойжилын Чимэд агсны “Би Монгол Хүн” шүлгийн мөр, шад бүрийн утга санааг бие биедээ тайлбарлан ярилцаж Монгол хүн болж төрснийхөө онцлог, мөн чанар, эх орон, зан заншлаа гүн гүнзгий танин мэдэрч бахархлаа.
Түүнчлэн хэлэлцүүлэгт зориулж багш, сурагчид үндэсний хувцсаараа гоёж, шүлэг уншин, дуу дуулж, бүтээлийн үзэсгэлэн гаргажээ.