ТУСГААР ТОГТНОЛ математикийн уралдааны үндэсний ангилал 2023 оны 11 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Олонлог Академи сургууль дээр 9 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр Тусгаар Тогтнолын ордонд шагнал гардуулах ёслол боллоо.
ТУСГААР ТОГТНОЛ математикийн уралдаан нь үндэсний болон олон улсын ангилал гэсэн 2 үе шаттай явагддаг. Энэ удаа үндэсний ангилалд 15 аймаг, 7 дүүргээс нийт 1987 хүүхэд багачууд оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Үүнээс 204 сурагч алт, мөнгө, хүрэл, медаль болон тусгай байрын эзнээр тодорч, 106 сурагч олон улсын ангилалд оролцох эрх авлаа.
ТУСГААР ТОГТНОЛ математикийн уралдааныг Боловсролын Ерөнхий газар байнга дэмжин хамтран ажилладаг бөгөөд тус газрын дарга Т.Ням-Очир түрүүлсэн сурагчдад баяр хүргэлээ.
ТУСГААР ТОГТНОЛ математикийн уралдааныг анх 2017 оны 12 дугаар сард олон улсын түвшинд зохион байгуулж эхэлсэн билээ. Тав дахь удаагийн уралдаан 2023 оны 12 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Олонлог Академи сургууль дээр болох юм. Нийт оролцсон болон шагналт байранд шалгарч, олон улсын эрх авсан сурагчдадаа амжилт хүсье.