Энэ үеэр анагаах ухаан, бизнесийн удирдлага, мэдээлэл холбоо, хууль эрх зүй, урлаг гоо зүй, сэтгэл судлалын салбаруудад амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүдийг урьж тухайн мэргэжлийн онцлог, эзэмших ур чадварын талаарх мэдээллийг өгч, чөлөөтэй ярилцлаа. Энэ арга хэмжээнд 10-р ангийн болон IB хөтөлбөрийн “PREP” ангийн сурагчид хамрагдлаа.