Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-ыг угтан хэрэгжүүлсэн “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээлүүдийн үеэр бага сургуулийн сурагчид маань өөрсдийн сурсан мэдсэн дээрээ тулгуурлан гарын доорх материалаар бүтээл урлан, үе тэнгийн найз нартаа тайлагнан үзэсгэлэн гаргалаа.
Тухайлбал: 1 дүгээр ангийнхан “Ger little book”, уяа оосор томж сүлжиж, 2 дугаар ангиуд монгол гэрийн яс мод, тавилга болон хээ угалзаар авдар урлаж, 3 дугаар ангийнхан олбог оёж, харин 4-5 дугаар ангийнхан эсгий хийн, утас ээрэхийн зэрэгцээ 2м диаметртэй гэр барьж сурцгаалаа. Өв уламжлалаа таньж мэдсэн, үндэсний бахархлаа мэдэрсэн, өндөр ач холбогдолтой үйл явдал байлаа.