“ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн “БИЙРЭН БИЧЛЭГ”-ийн дугуйлангийн сурагчид “ТЭНГЭРИЙН БИЧИГ” хамтарсан үзэсгэлэнгээ гаргалаа.
Үзэсгэлэнгийн үеэр дугуйлангийн сурагчид маань урьдчилан бэлтгэсэн номын хавчуурга дээрээ сайхан ерөөл, сурагчдын нэр зэргийг каллиграфийн бичлэгээр бичин үе тэнгийн найз нөхөд, багш, ажилтнуудад дурсгалаа.
“БИЙРЭН БИЧЛЭГ”-ийн дугуйланд VIII-X ангийн сурагчид хамрагдан онолын мэдлэгээ ашиглан бичих техникт суралцан, уран сэтгэмжээ хөгжүүлж байна.
Үзэсгэлэнд:
1. 8г ангийн сурагч М.Мөнхжин “Халуун элгэн нутаг”, “Үлэмжийн чанар”, “Чингис хааны алтан сургаал”
2. 8г ангийн сурагч М.Оюунтүлхүүр “Үлэмжийн чанар”, “Зүйр үг”
3. 8а ангийн сурагч Н.Амина “Монгол”, “Эх нутаг”, Үлэмжийн чанар”, “Тэнгэр”, “Зун”, “Хавар”, “Намар”, “Халуун элгэн нутаг”
4. 8г ангийн сурагч Б.Бат-Итгэл “Хийморь”, “Зун”, “Халуун элгэн нутаг”
5. 8б ангийн сурагч Э.Булгантамир “Эх орон”, “Халуун элгэн нутаг”, “Зүйр үг”
6. 8б ангийн сурагч А.Номин-Эрдэнэ “Гэр бүл”, “Өвөл”, “Халуун элгэн нутаг”
7. 8б ангийн сурагч Н.Яруу “Аз жаргал”, “Би хаана төрөө вэ?”
8. 8д ангийн сурагч Б.Азжаргал “Халуун элгэн нутаг”, “Од мичид”
9. 9в ангийн сурагч Б.Хонгорзул “Хайр”, “Халуун элгэн нутаг”
10. 9в ангийн сурагч Х.Намуударь “Найз”, “Халуун элгэн нутаг”
11. 9в ангийн сурагч Ж.Эрдэнэбилиг “Монгол бичиг”
12. 9в ангийн сурагч Л.Ариунгоо “Цэцэгс”, “Халуун элгэн нутаг”
13. 10б ангийн сурагч Л.Пүрэвмаа “Сэтгэл”, “Үлэмжийн чанар”, “Чингисийн билиг сургаал”
14. 10б ангийн сурагч С.Номин-Эрдэнэ “Чингисийн билиг сургаал”, “Чингис хааны алтан сургаал”, “Халуун элгэн нутаг”, “Миний ээж” зэрэг бүтээлүүд
15. 8г ангийн сурагч М.Мөнхжин, 8г ангийн сурагч М.Оюунтүлхүүр, 8а ангийн сурагч Н.Амина, 10б ангийн сурагч Л.Пүрэвмаа, 10б ангийн сурагч С.Номин-Эрдэнэ нарын “Монголын нууц товчоо” нэрт хамтарсан бүтээлийг танилцуулав.