ТУСГААР ТОГТНОЛ МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН IV УРАЛДААН-ны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Олон улсын түвшинд зохион байгуулагддаг, уламжлалт уг уралдаанд Монгол Улсын 103, ОХУ-ын 10, Казакстан Улсын 8 нийтдээ 121 шилдэг оролцогч уралдах юм. Цар тахлын хөл хорио дэлхийн улс орнуудад цуцлагдсан тул уг уралдааныг энэ жил онлайнаар зохион байгуулаагүй бөгөөд Япон Улсын баг оролцохоо мэдэгдэж байсан боловч тухайн улсын хөл хорионы улмаас оролцох боломжгүй болжээ. Иран Улсын баг тодорхой шалтгааны улмаас ирээгүй байна. ОХУ-аас Эрхүүгийн Улсын Их Сургуулийн харьяа Лицей сургуулийн захирал, физик-математикийн ухааны доктор Елена Юрьевна Кузьмина, Казакстанаас Алма-Ата Хотын Физик-Математикийн Үндэсний Сургуулийн захирал, математикийн ухааны доктор Алмаз Мухамбетович Кунгожин нар багаа удирдан хүрэлцэн ирсэн нь манай математикийн уралдааныг олон улсад хүлээн зөвшөөрч буйн илрэл төдийгүй цаашлаад сургууль хооронд багш, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.
Монгол хүүхдүүдийг эх нутагтаа дэлхийн жишигт уралдах боломжийг хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Улаанбаатар хотын захирагчийн алба, төрийн бодлогын хүрээнд дэмжиж буй Боловсролын Ерөнхий Газарт талархал илэрхийлье.
Бүх оролцогчдодоо амжилт хүсье.