Сурагчдын маань хүсэн хүлээдэг “АКАДЕМИА” урлагийн наадам болж байна. Хүүхэд бүрийн гоозүйн мэдрэмж, урлагийн авьяасыг илрүүлж, өөртөө итгэх итгэл, багаар ажиллах чадварыг хөгжүүлдгээрээ уламжлалт Академиа наадам маань онцлог билээ. Бага сургуулийн 2-5 ангийнхан наадамдаа амжилттай оролцож 5 төрөлд дүнгээ гаргалаа. Тухайлбал:
2-3 дугаар ангийн ангилалд “НАЙРАЛ ДУУ” төрөлд А.Оюунцэцэг багштай 2а анги, “ХАМТЛАГ ХӨГЖИМ, ХЭМНЭЛ” төрөлд П.Алтанцэцэг багштай 2б анги, “ХАМТЛАГ БҮЖИГ” төрөлд О.Ариунтуяа багштай 3е анги тус бүр ТЭРГҮҮН байр, “ГОЦЛОЛ БҮЖИГ” төрөлд 3в ангийн сурагч Э.Хулан, “ГОЦЛОЛ ДУУ” төрөлд 3и ангийн сурагч Т.Төгөлдөр нар тус бүр ТЭРГҮҮН байр эзэллээ.
Нийлбэр оноогоор “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” ангиар А.Оюунцэцэг багштай 2а анги шалгарлаа.
4-5 дугаар ангийн ангилалд “НАЙРАЛ ДУУ” төрөлд Ш.Баянтунгалаг багштай 5б анги “ХАМТЛАГ ХӨГЖИМ, ХЭМНЭЛ” төрөлд Н.Янжмаа багштай 5г анги “ХАМТЛАГ БҮЖИГ” төрөлд Э.Өнөрсайхан багштай 4д анги тус бүр ТЭРГҮҮН байр, “ГОЦЛОЛ БҮЖИГ” төрөлд 4в ангийн сурагч Б.Хаш-Эрдэнэ, 5з ангийн сурагч Д.Биндэрьяа, “ГОЦЛОЛ ДУУ” төрөлд 4и ангийн сурагч Н.Эрхсаран нар тус тус ТЭРГҮҮН байр эзэллээ.
Нийлбэр оноогоор “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” ангиар Я.Алтантуяа багштай 5в анги шалгарлаа.