Өдөрлөг Үйл явдал

ТУСГААР ТОГТНОЛ ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН УРАЛДААН

Олонлог сургуулиудын үүсгэн байгуулагч, математикийн ухааны доктор Б.БАЯСГАЛАНГИЙН санаачилгаар ТУСГААР ТОГТНОЛ ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН УРАЛДААН 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 2011онд Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг тохиолдуулан анх болж байсан энэхүү уралдаан нь үндэсний болон олон улсын оролцогчдын хүсэн хүлээдэг, нэр хүнд бүхий томоохон уралдаан болон өргөжжээ. Хоёр үе шаттай үргэлжилдэг уг уралдааны Үндэсний ангилал өнөөдөр эхэллээ. 1-8 дугаар ангийн сурагчид Олонлог Академи сургууль дээр, 9-12 дугаар ангийн сурагчид болон багш нар Олонлог Төв сургууль дээр бодлого бодож уралдаж байна. Үндэсний уралдаанаас шалгарсан 6-12 ангийнхан олон улсын үе тэнгийнхэнтэйгээ 12 дугаар сард оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.

 

Бүх оролцогчдодоо амжилт хүсье.