Өдөрлөг Сургалт Эрүүл мэнд

“ӨГЛӨӨНИЙ УНДЫГ ӨӨРТӨӨ” АРГА ХЭМЖЭЭ

ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн нийт сурагчдын дунд эрүүл хооллолт, амьдралын зөв дадал хэвшүүлэх зорилгын хүрээнд “ӨГЛӨӨНИЙ УНДЫГ ӨӨРТӨӨ” АРГА ХЭМЖЭЭ амжилттай явагдаж өндөрлөлөө.

ДЭМБ-ын судалгаагаар өглөөний ундыг тогтмол ууж хэвшсэнээр:
Өдрийн “ЭРЧ ХҮЧ”-ний 25%-ийг олж авна. Сэтгэл санаа урамтай, өөдрөг болно. Биеийн дархлааг сайжруулна. Илүүдэл жингээс урьдчилан сэргийлнэ. Бие бялдрын хөгжилд сайнаар нөлөөлнө. Сурагчид хичээлээ сайн ойлгоно зэрэг давуу талуудтайг нотолжээ

Энэхүү арга хэмжээний үеэр сурагчид маань дараах мэдлэг, ойлголттой болцгоолоо.

Үүнд:

  • Өглөөний ундны “Ач тус”
  • Өглөөний ундад “Тохиромжтой” болон “Тохиромжгүй” хүнс
  • Насны онцлогт тохирсон илчлэгийн ( калори) жишиг хэмжээ
  • Өглөөний унд уусны үр дүнд илрэх эерэг өөрчлөлтүүд зэргийг мэддэг боллоо.

Манай сургуулийн хоолзүйчийн зөвлөсөн 5 өдрийн “Өглөөний Унд”-ны жишиг ЦЭС-ээс сурагчид маань санаа авч бэлтгэснийг хуваалцъя.