“SCIENCE PROJECT”-ийн хүрээнд “ЭНЕРГИ, ЭРЧИМ ХҮЧ-МӨНХ ОРШИХУЙ” төсөлт хичээлийн долоо хоног амжилттай болж өндөрлөлөө. Энэ төсөлт хичээл анх удаа явагдаж байгаагаараа онцлог юм.
Мөнх оршихуйн мөн чанар болсон энерги, эрчим хүч, нүүрсний талаар бага, дунд, ахлах ангид судлагдахуун бүрийн онцлогийг тусгасан хичээлүүд явуулсан нь сурагчдад энерги, эрчим хүч, нүүрсээ зөв зохистой, гамтай хэрэглэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх, залуу насны эрч хүчийг зөв зүйтэй ашиглах, эх орны байгаль орчин, эд баялгыг хамгаалдаг, хайрладаг, ухаалаг ашигладаг ухамсар бий болгоход энэхүү төсөлт хичээлийн зорилго оршиж байлаа.