Медиа Өдөрлөг Урлаг соёл Үйл явдал

ОЛОНЛОГ АКАДЕМИ СУРГУУЛЬ “ART EXHIBITION” БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Олонлог Академи сургуулийн XI ангийн сурагчид “ART EXHIBITION” үзэсгэлэнд “ҮЛГЭРИЙН ХОТХОН” /FAIRY HOUSE/, “ГУДАМЖНЫ УРЛАГ” /STREET ART/ бүтээлээр оролцлоо. Хуванцар материалаар байшингийн хэлбэр, бүтэц үүсгэн экстерьер болон ландшафт дизайны шийдлийг тусган бүтээл хийхийн зэрэгцээ шохойн будаг ашиглан гэрэл, сүүдэр, үсэг бичээс, орон зайг дүрслэх арга ажиллагаанд суралцан өөрийн чөлөөт сэтгэлгээ, мэдрэмжээр уриа, уриалга бүхий зохиомжоо тод өнгө ашиглан бүтээл хийлээ.

Олонлог Академи сургуулийн X ангийн сурагчид “ART EXHIBITION” үзэсгэлэнд “ЭВЛҮҮЛГИЙН УРЛАГ” /COLLАGE ART/, “БАРИМАЛ” бүтээлээр оролцлоо.
Өөрийн санаагаа зохиомжлохдоо сонин сэтгүүлийн хайчилбар, цаас зэргээр гар аргаар эвлүүлэн уран зураг, фото зураг, текст бичвэр зэргээр чимэглэн илэрхийлэийн зэрэгцээ амьтны биеийн анатоми бүтцийг зуран төмөр карказ хийх арга барил эзэмших, баримлын шавраар нэмж товойлгох, ухаж хасах технологи ажиллагаагаар бүтээл хийлээ.

Олонлог Академи сургуулийн IX ангийн сурагчид “ART EXHIBITION” үзэсгэлэнд
“ЭВЛҮҮЛГИЙН УРЛАГ” /COLLАGE ART/, “АВТО ЗАГВАР” бүтээлээр оролцлоо.
Өөрийн санаагаа зохиомжлохдоо сонин сэтгүүлийн хайчилбар, цаас зэргээр гар аргаар эвлүүлэн уран зураг, фото зураг, текст бичвэр зэргээр чимэглэн илэрхийлэхийн зэрэгцээ араат болон оосон дамжуулгын цахилгаан хэлхээ болон ажиллах зарчмыг судлан картон цаас, энгийн лааз зэрэг материалыг ашиглан бүтээл хийлээ.

Олонлог Академи сургуулийн VIII ангийн сурагчид “ART EXHIBITION” үзэсгэлэнд “ӨНГӨТ ЗОХИОМЖ” /COLOR COMPOSITION/ бүтээлээр оролцлоо.
Өнгийн зохицлыг судалж, өнгийг хоршуулах, харшуулах аргыг турших, зохиомжийн санааг гуашь ашиглан үүсмэл өнгөөр илэрхийллээ.

Олонлог Академи сургуулийн VII ангийн сурагчид “ART EXHIBITION” үзэсгэлэнд “ЗАГВАРЫН ЗОХИОМЖ” /FASHION COLLECTION/, “ХӨЛӨГТ ТОГЛООМ” бүтээлээр оролцлоо.
Хүний биеийн харьцааг тодорхойлж хувцасны силуэт гаргах, төрөл бүрийн материалын өөрчлөлт хийхийн зэрэгцээ шагай болон гарын доорх материалаар наах, будах, лакдах аргаар шатрын дүр, цоолборлох арга ажиллагаар шатрын хөлөг хийлээ.

Олонлог Академи сургуулийн VI ангийн сурагчид “ART EXHIBITION” үзэсгэлэнд “ЦААСАН УРЛАЛ”, “ТЕХНИКИЙН ХӨДӨЛГӨӨНТ ТОГЛООМ” бүтээлээр оролцлоо. Хавтгай цаасыг зүсэх, огтлох, наах, нугалах, технологиор ашиглан орон зайн биет үүсгэхийн зэрэгцээ нударган механизмаар хөдөлгөөнт тоглоом загварчлах, картон цаас ашиглан биет загвар хийлээ.

ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн VI-XI ангийн сурагчид дүрслэх урлаг, дизайн технологийн чиглэлээр сурсан мэдлэг, чадвараа ашиглан өөрийн мэдрэмж, уран сэтгэмжээр мэргэжлийн багшийн удирдлага, чиглүүлгийн дор техникийн хөдөлгөөнт тоглоом, баримал, хөлөгт тоглоом, авто загвар, цаасан урлал, загварын захиомж, эвлүүлгийн урлаг, өнгөт зохиомж, үлгэрийн хотхон, гудамжны урлаг зэрэг 10 төрлийн бүтээлээр “ART EXHIBITION” үзэсгэлэн гаргалаа.