Олонлог Академи сургуулийн 3-5-р ангийн сурагчдын “Хөгжимт хэмнэл” өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөг нь сурагчдын хөдөлгөөний эвслийг сайжруулах, гар болон сарвууны мэдрэмжийг нэмэгдүүлэх, хөгжмийн сонсголыг хөгжүүлэх, хурд хүч, хугацааг мэдэрч хянаж сурах, авхаалж самбаа, сэтгэхүйн хурдыг нэмэгдүүлэх, баг хамт олноор ажиллах, өөрийн үүргийг ухамсарлах зэрэг чадваруудыг эзэмшүүлэх зорилготой байлаа.
Өдөрлөгт ангиуд дараах зохиолуудыг хөгжимдлөө.
3-р ангиуд
- В.А.Моцарт “Турк Марш”
- Финлянд аялгуу “Летка Энка”
4-р ангиуд
- Бетховен “Төгөлдөр хуурын аяз”,
- К’Naan“Waving Flag”
5-р ангиуд
- Nathan Evans “Wellerman”
Сурагчид хөгжмийн хичээлд ашигладаг энгийн хөгжмийн зэмсгүүд болох шагшуур, хонх, бөмбөр, жингэнүүр, товшуур 5 төрлийн хөгжмийн зэмсгүүдээр хөгжимдөж үзүүлсний зэрэгцээ алга таших, өвдөг цохих, хөл дэвсэх зэрэг биеийн хэсгүүдээр дуу авиа гарган хөгжимдөж бие биедээ сонирхууллаа. 3-5 ангийн нийт 25 бүлгийн сурагчид 5 групп болж хэсэг бүртээ нэг ч аялгуу давтагдахгүй тоглосон нь сонирхолтой үзүүштэй байв.