Өдөрлөг Сургалт Үйл явдал

ОЙ МОД – ДЭЛХИЙН ОРШИХУЙ

SCIENCE PROJECT-ийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ОЙ МОД – ДЭЛХИЙН ОРШИХУЙ” төсөлт хичээлийн долоо хоног амжилттай боллоо. Энэхүү төсөлт хичээлээр дэлхийн үнэт байгалийн баялгийн нэг “Ой мод”-ны үнэ цэнэ, түүний экологийн ач холбогдлын талаар судлагдахуун тус бүрээр сонирхолтой хичээлүүдийг үзэж судаллаа. 
 
Бага ангийн сурагчид Ой модны ач тус, түүнийг хэрхэн ашиглах, хайрлах, хамгаалах, үржүүлэх талаар судалж, мод тарих, хайрлан хамгаалахыг уриалсан уриалга бичих, бяцхан ном хийх зэрэг бүтээлч ажлуудыг хийлээ. 
 
Дунд ангийн сурагчид биологийн хичээлээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж модны төрөл зүйл, шинж чанарын талаар таньж мэдлээ. 
 
Ахлах ангийн сурагчдад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойн инженер Н.Болор-Эрдэнэ “Ногоон байгууламжаа хамгаалах, Монгол орны ойн сан, нөөцийн тухай” хэлэлцүүлгийг өрнүүллээ.