Өдөрлөг Сургалт Үйл явдал

“БЯЦХАН АКАДЕМИЧ” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОГДОЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн  4,5-р ангийн сурагчдын дунд шинжлэх ухаан танин мэдэхүйн асуулт хариултын  “БЯЦХАН АКАДЕМИЧ” уралдаан амжилттай зохиогдож өндөрлөлөө. Уралдаанд 4-р ангийн 3 сурагч, 5-р ангийн 5 сурагч нэг баг болон нийт 8 багийн 64  сурагчид оюун ухаан танин мэдэхүйн мэдлэгээ сорьж оролцов.

Тухайлбал:

    • 5а ба 4б  “Бяцхан эрдэмтэд”
    • 5б ба 4в  “Нобельтон“
    •  5в ба 4г   “Мөрдөгчид”
    • 5г  ба4а   “Наран”
    • 5д ба4з   “Афина”
    • 5е ба 4д   “Галактика”
    • 5ж ба 4ж   “STAR”
    • 5 холимог ба 4е “Эрдэмтэн цох”  

багууд сансар огторгуй, дэлхий ертөнц, шинжлэх ухааны  талаар өөрийн мэдлэгээ  нэмж, танин мэдэхүйн хүрээгээ тэлсэн ач холбогдол бүхий тэмцээн боллоо. Баг бүр  асуултандаа харилцан ярилцаж, багаар ажиллаж суралцлаа.

Тэмцээнд:     

1-р байр: 5ж ба 4ж ангийн “STAR” баг

2-р байр: 5а ба 4б ангийн “Бяцхан эрдэмтэд” баг

3-р байр: 5в ба 4г ангийн “Мөрдөгчид” баг

эзэлж бусдыгаа манлайлав.