Өдөрлөг Сургалт Үйл явдал

“ЭХ ХЭЛНИЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“LANGUAGE PROJECT” үйл ажиллагааны хүрээнд “Эх хэлний өдөрлөг”-ийг 11 дүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулж, үндэсний бичиг, түүний төрөл, хэлбэр, бичлэгийн олон тигийг сурагчдад таниулах, бийрэн бичлэгийн анхан шатны сургалтыг дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Түүнчлэн хэлний дархлаа болсон хэлц үгийн утгыг таниулан тайлбарлах, үндэсний бичгээр хичээнгүй сайхан бичүүлж үзэсгэлэн гаргалаа.

VI-VII ангийнхны дунд зохион явуулсан “Хэлцийн утгаар үлгэр амилуулцгаая” зохион бичлэгийн төрөлд 7А ангийн сурагч А.Төгөлдөр, 6Д ангийн сурагч О.Биндэръяа, 6Г ангийн сурагч О.Сэргэлэн,

VIII-IX ангийнхны дунд зохион явуулсан “Хэлцийн утгыг үндэсний бичгээр хичээнгүй бичих” төрөлд 9В ангийн сурагч Б.Анхныбаяр, 8А ангийн сурагч А.Болорчимэг, 8Д ангийн сурагч Б.Маргад нар амжилттай оролцлоо.

Өдөрлөгөөр сурагчдад “Төрийн дуулал”-аа хүндэтгэх, үгийн утгыг мэдэх, аяыг сонсож зөв дуулж зэрэгт суралцан, “Монгол бахархал”– ын өдрийн үнэ цэн, ач холбогдлыг таниулан тухайн өдөр үндэсний хувцсаа өмсөж, бүхэлдээ өв уламжлал, үүх түүхээ мэдэрсэн сайхан арга хэмжээ боллоо.

Үндэсний бичиг үүссэн домог түүхийг сонсож, бийр янтай, бэх цаасыг нийлүүлж, уран бичлэгээр бичиж сурахын тэмүүлэл сурагчдад маань бадарсан бизээ.