Олонлог Академи сургууль Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж , бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг тодруулдаг “Bloomberg tv awards”- н 7 дахь удаагийн шагналын “Шилдэг менежмент” номинацийн эзэн боллоо. Хоёр жил үргэлжилж буй цар тахлын хорионы улмаас уг шагналыг гардан авч чадахгүй байсныг залруулж Bloomberg Mongolia TV-ийн гүйцэтгэх захирал Б.Батманлай өнөөдөр манай сургуулийн удирдлага, багш нарын хамт олонд гардуулав. “Аливаа амжилт нь сайн менежмент, түүнтэй шүтэлцсэн баг, хамт олны үйл ажиллагаагүйгээр олдох боломжгүй байдаг. Энэ шагнал Та бүхний богино хугацаанд олсон амжилтыг оновчтой үнэлсэн, урам зоригийг бадраасан, их үйлсэд уриалсан үнэлгээ юм” гэж үүсгэн байгуулагч, математикч Б.Баясгалан баяр хүргэхдээ онцоллоо. Тэрбээр мөн манай сургуулийг байгуулагдсан цагаас эхлэн хамтран ажиллаж, дэмжсэн тус телевизийн хамт олонд амжилт хүсч талархал илэрхийллээ.